
ЦИСТОН, 60 ШАХМАЛ
Бөөр, шээс дамжуулах замын үрэвсэлт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх бэлдмэл
Цистон нь чулуу болон талстын хэсгүүдийг холбож байдаг салстад үйлчлэх замаар талстын бөөгнөрлөөс сэргийлж чулууг задлана. Цистон нь микробыг устгах үйлдэлтэй тул шээсний замын эрхтэнүүдийн өвчлөлүүдийг анагаана. Түүнчлэн түүний гөлгөр булчингийн агшилтыг сулруулах, үрэвслийг анагаах үйлдэл нь шээсний замын эрхтэний хурц өвдөлтийг намдаах ба шөнө шээс ялгаралт ихсэх, шээс ялгарахад өвдөх зэрэг өвчнийг анагаахад тустай.