
ПУРИМ, 60 ШАХМАЛ
Арьсны загатнаа намдаах бэлдмэл
Пуримын найрлага дахь ургамлууд нь вирус, бактери, мөөгөнцөр болон үрэвслийн эсрэг, халдваргүйжүүлэх, элэг хамгаалах, шарх анагаах ба харшлын эсрэг үйлдэлтэй. Эдгээр ургамлуудийн ихэнхи нь арьсны эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэгдэх ба шархны эдгэрэлтийг сайжруулна. Пуримын харшлын эсрэг үйлдэл нь арьсны халдварын гаралтай өвчнүүдийн үед илрэх загатнах зовиурыг намдаахад тустай. Пуримын элэг хамгаалах үйлдэл нь элэгний үйл ажиллагааг идэвхижүүлж, арьсны халдварууд болон бусад эрхтэний эмгэгүүдийн үед бодисын солилцооны эцсийн хорт бүтээгдэхүүнийг биеэс гадагшлахад туслана. Иймээс пурим нь хордлого тайлах үйлдэлтэй. Пуримын шимэгчийн эсрэг болон туулгах үйлчилгээ нь шимэгчээр халдварлагдсан арьсны эмгэгийг эмчлэхэд нэн тустай. Ерөнхийдөө Пуримын найрлаганд орсон ургамлууд нь нэг нэгнийхээ үйлдлийг дэмжиж эрчимжүүлдэг.