
ТАЛЕКТ, 60 КАПСУЛ
Арьсны харшилт эмгэгийг эмчлэх бэлдмэл
Талект нь нянгийн эсрэг, харшлын эсрэг, шарх анагаах, үрэвслийн эсрэг, анти- оксидант, цус цэвэршүүлэх, элэг хамгаалах болон дархлаа дэмжих зэрэг үйлдэлтэй бөгөөд найрлаган дах ургамлууд нь бие биенийхээ үйлдлийг дэмжиж, бие махбодийн бодисын солилцооны хямралыг хэвийн болгодог. Талектын нянгийн эсрэг үйлдэл нь грам эерэг болон сөрөг нянгаар үүсгэгдсэн арьсны халдваруудын эсрэг идэвхитэй үйлчилнэ. Харшлын эсрэг үйлдэл нь арьсны халдвар болон арьсны харшилт өвчнүүдийн үеийн загатнааг намдаах бөгөөд элэг хамгаалах үйлдэл нь элэгний үйл ажиллагааг дэмжиснээр бодисын солилцооны хорт бүтээгдэхүүнүүдийг түргэн гадагшлуулж эмчилгээний үр дүнг нэмэгдүүлнэ. Түүнчлэн дархлаа дэмжиснээр арьсны өвчний сэдрэлтийн давтамжийг бууруулна.